Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж бүү хойш тавь
Тэнгэр бурхан бүх хүнд амьдралынх нь турш хоёр зүйлийг үнэгүй хайрласан. Нэг нь амьсгалах агаар, нөгөө нь ашиглах цаг. Харамсалтай нь ашиглах цаг хязгаартай. Бүх хүн тэгш заяасан баялаг, өв хөрөнгө бол цаг. Энэхүү ид шидтэнийг хэн цаламдаж өөрийн зоргоор зөв ашиглаж чадна тэр азтан хүссэн зорьсондоо заавал хүрч чадна.
Хайран цаг. Бага цагт ихийг амжуул. Цаг нартай уралдан, Энэ мэтчилэнгээр.цаг тойрсон оновчтой хэллэгийг жагсаалтыг үргэлжлүүлбэл уртаас урт цуваа үүсснэ. Түүнд алагчлал, ялгаварлал гэж байхгүй. Баян ядуу, дарга цэрэг, багш сурагч бүхэнд цаг нэг нүүртэй хамгийн шударга зүйл.
Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлдээ эргэж харах юм. Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацаа нэмэх юм. Ингэвэл бид бүтээлчээр ажиллааж чадна нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг
Цагийг хэмнэж болно. Бага цагт ихийг бүтээх бололцоо бий. Гагцхүү мөнөөх уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр, чөмгөө дундарталт сууж суралцасны үрээр энэ бүхнийг хүн хийж чадна.
Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд ирдэг. Цагт хайр гамгүй хүн амжилтын гал тэрэгнээс үргэлж хоцордог. Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болно. Нэг өдөрт 1440минут таны мэдэлд байдаг.
Хүн бүрт хоногийн 24цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хоромоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй.
Бизнесийн Эдийн Засаг-III,
Код:5608014,
Б.Одгэрэл
amjilt husie. Uur shine shine sanaa tusgasan essay olon bicheerei.
ReplyDeletegoy ymaa amjilt
ReplyDeleteZa bolidoo Bagabandiguaiin titem ug ees huulsan zuil bas bn neriin yadaj durdah hrgteiishd eee .
ReplyDelete