Jan 15, 2011

Бизнесийн орчин

Монгол улсын бизнесийн орчин нөхцөлийг 1990 оноос өмнөх болон хойш гэж хувааж үзэж болно. 1990 оноос өмнө бүх зүйл төрийн бодлого, зохицуулалтаар явагддаг байсан. Харин орчин үед бид өөрсдөө эдийн засаг, бизнесийн орчныг бүрдүүлэх, таатай нөхцөл бүрдсэн билээ. Эх орныхоо бизнесийн орчны бодит байдлыг энгийн нүдээр харахад маш их өрсөлдөөнтэй, хөгжил дэвшил нь хурдацтай явагдаж байгаа нь сайшаалтай юм. Мөн ардчилсан засаглалтай улс учраас гадаад харилцаа холбоо хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж дэлхийд шинээр нэвтэрч буй стандарт, горим, технологиуд ямарч саадгүй зах зээлд нэвтэрч байна. Эдгээр нь манай орны зах зээлийг чимж байгаа боловч сүүлийн жилүүдэд бохир бизнес хүчээ авах болсон. Жишээ нь хүн худалдаалах гэмт хэрэг нь бизнес болон хөгжиж байна. Мөн хүмүүсийн мэддлэггүй байдал дээр тулгуурлаж сүлжээний бизнес маш ихээр явагдах болсон гэх мэт саар зүйлүүд зөндөө байгаа боловч хүмүүс нэг нэгэндээ тус дэм болж чадах, бусдыг хохироохгүй байх бизнесийг эрхлээсэй.   
Зах зээл судлал-III,C2 хэсэг,
Код: 5408055, Э.Мандахнаран