Зарим шашны ном сударт Бурхан хамгийн түрүүнд цаг хугацааг бүтээсэн хэмээн бичсэн байдаг. Үүнийг үнэн худал эсэхийг би мэдэхгүй ч хүний амьдралд хамгийн чухал зүйлийн нэг бол цаг хугацаа юм. Иймээс ч хүмүүс ялангуяа орчин үед цагийн менежментийн талаар маш их ярьж, цаг барьж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг болсон. Энэ нь ажил хөдөлмөр эрхлэх, мэдлэг боловсрол олж авах гэх мэт бүхий л зүйлийн бүтээмжийг дээшлүүлэх гол хүчин зүйл нь болж байна. Монголчуудын ихэнх хувь нь өдөрт дунджаар найман цаг унтдаг гэсэн судалгаа байдаг. Хүн амьдралдаа 72 наслалаа гэж бодоход энэ судалгаанаас харвал гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг байна. Гэх мэтээр хүмүүс өөрсдөө мэддэггүй ч хийж бүтээх цагаа маш ихээр үр бүтээлгүй өнгөрүүлдэг. Мөн аж ахуйн нэгж, байгууллага дээр бүтээмжийн тухай асуудал ихээр яригддаг ба ажилчид нь ажилдаа чин сэтгэлээсээ хандаж чадвал цаг хугацаа ч үнэ цэнэтэй өнгөрч, бүтээмж дээшлэх юм. Мөн энэ нь зах зээлийн их өрсөлдөөнд давуу байдал олох боломж олгоно. Иймээс хүн бүр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, зорилго, төлөвлөгөөтэйгээр ихийг хийж бүтээцгээе.
Зах зээл судлал-III анги, С2хэсэг
Код: 5408055
Э.Мандахнаран