Nov 7, 2010

Цаг ашиглалт- Бүтээмж (эссэ)

Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж бүү хойш тавь
Тэнгэр бурхан бүх хүнд амьдралынх нь турш хоёр зүйлийг үнэгүй хайрласан. Нэг нь амьсгалах агаар, нөгөө нь ашиглах цаг. Харамсалтай нь ашиглах цаг  хязгаартай. Бүх хүн тэгш заяасан баялаг, өв хөрөнгө бол цаг. Энэхүү ид шидтэнийг хэн цаламдаж өөрийн зоргоор зөв ашиглаж чадна тэр азтан хүссэн зорьсондоо заавал хүрч чадна.
Хайран цаг. Бага цагт ихийг амжуул. Цаг нартай уралдан, Энэ мэтчилэнгээр.цаг тойрсон оновчтой хэллэгийг жагсаалтыг үргэлжлүүлбэл уртаас урт цуваа үүсснэ. Түүнд алагчлал, ялгаварлал гэж байхгүй. Баян ядуу, дарга цэрэг, багш сурагч бүхэнд цаг нэг нүүртэй хамгийн шударга зүйл.
Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлдээ эргэж харах юм. Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацаа нэмэх юм. Ингэвэл бид бүтээлчээр ажиллааж чадна нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг
Цагийг хэмнэж болно. Бага цагт ихийг бүтээх бололцоо бий. Гагцхүү мөнөөх уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр, чөмгөө дундарталт сууж суралцасны үрээр энэ бүхнийг хүн хийж чадна.
Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд ирдэг. Цагт хайр гамгүй хүн амжилтын гал тэрэгнээс үргэлж хоцордог. Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болно. Нэг өдөрт 1440минут таны мэдэлд байдаг.
Хүн бүрт хоногийн 24цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хоромоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй.  
Бизнесийн Эдийн Засаг-III,
Код:5608014,
Б.Одгэрэл

Бүтээмж - амжилтын үндэс (эссэ)

Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн бүтээн байгуулалт анх бий болсон. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр соёл иргэншилд шинэ дэвшил гарч амжилт нь дээшилж өнөөг хүрсэн түүхтэй. Аливаад хүн чин сэтгэлээсээ хандан, бүтээмж өндөртэй байснаар амжилтанд хүрнэ. Бэрхшээлийн цаана бэлэг гэдэг. Аливаа зүйлд тэсвэр, тэвчээртэй, тууштай хандаж байж оргилд нь хүрдэг тул монгол хүний бардам чадварлаг зангаараа бүхнийг хийж, бүтээн байгуулж амжилтын оргилд хүрэх хэрэгтэй. Эргээд харахад хийж бүтээсэн зүйл үгүй мэт санагдавч алхам алхамаар ургашлан амьдралд өөрчлөлт, шинэчлэл амжилт бүтээл өдөр дутам оргилсоор байгааг санах нь илүүдэхгүй. Амьдралд өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө хий, өөрчлөлтийн хаалга зөвхөн дотроосоо л онгойдог гэдэг. Иимд хүн бүр өөртөө итгэлтэйгээр, амьдралыг өөдрөг хөрж, бүтээлч хөдөлмөрч, амжилттай маргааш гэж үгүй мэт, өнөөдөртэй өрсөж, цаг хугацаатай уралдан амжилт бүтээлээр арвин дахин давтагдашгүй түүх мэт амьдрах хэрэгтэй. 
Бизнесийн Эдийн Засаг-III, 
Код: 5608078,
Э.Ариунцэцэг

Бизнесийн амжилтын түлхүүр (эссэ)

Бизнес гэж юу вэ? Энэхүү нэр томъёог хүмүүсийн оновчтой тайлбарлаж хэлж чаддаггүй ч ихэнх хүмүүс бизнес эрхэлхийг хүсдэг. Учир нь бизнес бол хүний арга ухаан, хичээнгүй хөдөлмөр, авъяас чадварыг шаарддаг ба үнийхээ үр дүнд аж амьдралаа дээшлүүлэх, өөрийн гэсэн хөрөнгөтэй болох боломжийг олгодог юм. Гэхдээ хүн бүр бизнес нэн болж чаддаггүй. Энэ нь миний бодлоор дотоод гадаас хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг. Гадаад хүчин зүйлд нь капитал тоног төхөөрөмж, эд хөрөнгө, өрсөлдөөн гэх мэт зүйлүүд нөлөөлдөг. Харин бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйл бол дотоод хүчин зүйлс ба үүнд мэдлэг боловсрол, чадвар, бусдын төлөө гэсэн сэтгэл, зүтгэл багтана. Бизнесийн амжилтанд хүрсэн ихэнх хүмүүсийн түүхийг судлахад бүх зүйлийг маш доороос эхэлсэн байдаг ба ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл уйгагүй хөдөлмөрөөр бүхнийг даван туулж чадсан байдаг. Иимээс бизнес бол мөнгө олохдоо чухал биш, харин зах зээлээ мэдрээд бусдын төлөө шударгаар хөдөлмөрлөж чадвал хэн ч амжилтанд хүрэх боломжтой, хүний амьдралын эргэн тойронд хүрээлж байдаг зүйл юм. 
Эцэст нь дүгнэхэд бизнесийн амжилтын түлхүүр бол ямар ч ажлыг голохгүйгээр шаргуу хөдөлмөрлөж хичээж байгаа тэр хүнд маш их боломж, бололцоог олгож байдаг хүний амьдралын нэгэн сорилт юм
Зах зээл судлал-III, С2хэсэг
Код: 5408055
Э.Мандахнаран