Nov 3, 2010

Хүүгийнхээ багшид

Бүх үнэнч шударга биш, бусдад эрх тэгш ханддаггүйг ойлгуулах хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Гэвч хүүд минь олиггүй бүхнийг дарах баатар байдгийг, хувиа бодсон улс төрчдийн эсрэг өөртөө байгаа бүхнээ зориулдаг удирдагч байдаг гэдгийг ч зааж өгөөрэй. Хүнд дайсан байхад анд нөхөр ч байдаг гэдгийг сургаарай. Цаг хугацаа хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Гэвч та хөдөлмөрөөрөө олсон нэг доллар, зүгээр олсон таван доллараас илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд зааж өгөөрэй.
Ялагдал хүлээж сурахыг, ялалт байгуулж баярлан бахдаж байхыг сургаарай. Түүнийг атаархлаас хол байлга. Боломжтой бол түүнд чимээгүйхэн инээдийн нууцыг тайлж өг. Аварга том хүмүүс харахад ялагч шиг байдаг. Чадвал номын гайхамшигийг эртхэн сургаарай. Мөн анир чимээгүй мөч түүнд олгоорой. Тэнгэрт халин нисэн шувууд, нарны гэрэлд дүнгэнэх зөгий, нов ногоон дэнж дээрх цэцэгсийн гандашгүй үзэсгэлэнг ухааран өөрөө бодог. Хичээл дээрээ унтах нь хуулахаас нэр хүндтэй байдгийг түүнд заа. Хүн бүр түүнд буруу гэж хэлж байсан ч өөрийн бодол өөртөө зөв гэдгийг түүнд сурга. Эелдэг нэгэнтэй эелдгээр, хатуу нэгэнтэй хатуугаар хандахыг түүнд зааж өг. Хүн бүрийн үгийг сонсож байхыг түүнд сурга. Гэвч сонссон бүхнээ үнэн эсэхийг сайтар тунгаан бодож зөвхөн зөв бүхнийг өөртөө шингээхийг сурга. Болж өгвөл сэтгэлээр унасан ч гэсэн хүн яаж инээмсэглэдгийг түүнд зааж өг.
Хүн бүр өөрийнхөө сайн сайхны төлөө амьдардаг гэдэгт итгэгчдэд амаа гарздахгүй байхыг, хэт их сонирхолд анхаарлаа хандуулахгүй байхыг түүнд зааж өг. Өөрийн хүч чадал, оюун ухаанаа хамгийн их үнэлж байгаа нэгэнд худалдаж болох боловч хэзээ ч зүрх сэтгэлээ мөнгөөр хэмжихгүй байхыг түүнд заагаарай. Уухайлан дайрах олны хэлж байгааг тоолгүй чих таглан өнгөрөхийг зөвлө. Өөрийнхөө зөв гэдэгт итгэж байвал цэх шулуунаар түүнийхээ төлөө зогсон тэмцэхийг түүнд сурга. Түүнтэй эелдэгхэн харилц, гэхдээ эрхлүүлж болохгүй. Хатуу болд зөвхөн галд хатаагддаг. Тэвчихийн аргагүй зоригтой болог. Зоригийнхоо хэрээр тэвчээртэй болог. Цаг үргэлж өөртөө итгэлтэй байхыг түүнд зааж өг. Ингэснээр бусад хүмүүст ч итгэж чаддаг болно. Энэ бол маш том хүсэлт юм, хэр зэргийг нь биелүүлж өгч чадна та үзээд алд. Тэр маш сайн, маш жижигхэн хүн юм шүү. Миний хүү.
Авраам Линколын
(Хүүгийнхээ багшид илгээсэн захидлаас нь авсан болно)