Dec 20, 2010

Билл Гейтс: Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, тэнд зуны амралт гэж бүр ч байхгүй

1. Амьдрал шударга бус, үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсөнгүүт жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа” байгуулаагүй цагт компанийн дэд ерөнхийлөгч хэзээ ч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо хүлээсэн нь дээр. Чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс боссын ажил бас чиний мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг. Үүнд л ялгаатай тал нь байгаа юм.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, тэр дундаа ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээ суралц.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чиний санаж байгаа шиг ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Тиймээс гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн тавихаа бүр байсан. Хэдэн ч удаа шалгалт шүүлэг өгч болно. Харин энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Учир нь амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэдгээ ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж бүрч байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана. Энэ бүхнийг ч бас хувийн чөлөөт цагаар амжуулах хэрэгтэй болно.
10. Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнх цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Nov 23, 2010

Цаг ашиглалт-бүтээмж

Цаг худалдаж авч болно, харин цаг хугацааг худалдаж авч чадахгүé... Бид ямар азтай хүмүүс вэ? Хамгийн өндөр хөгжилтэй нийгэмд àæ төрж, хамгийн дээд зэрэглэлээр амьдарч байгаа нь хүн төрөлхтөний түүхэнд бид биш гэж үү? Магадгүй, бидний õîé÷ үеийхэн ¿¿íýýñ ÷ илүү сайхан амьдарна, эсвэл эсрэгээрээ... Хүн анх хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл өөрийн хөдөлмөрийн хүчээр бага багаар хөгжиж ирсэн ò¿¿õòýé. Анх хөдөлмөрийн хуваарь бий болж гар урлаë, газар тариалан, àðèëæàà худалдаа хийж эхэлсэн. Энэ ¿ед бүх зүйл гар ажиллагаатай, тийм учраас цаг хугацаа маш их øààðääàã байсан íü ìýäýýæ. Харин одоо бол хүн ажлыг хөдөлмөрөөрөө биш, оюун ухаанаараа хийдэг öàã áîëæýý. Бүх зүйл àâòîìàòààð, тодорхой системээр гүйцэтгэгдэнэ. Орчин үеийн õ¿ì¿¿ñ биднийг аж үйлдвэржсэн нийгмийн хүмүүстэй харьцуулахад асар их ялгаатай. Жишээ нь, тэр үед нэг машиныг хийхèéí òóëä машины эд анги бүрийг ººð ººð хүн хариуцаæ механик ажиллагаагаар гүйцэтгэж угсарна. Харин одоо машины эд анги бүрийг тусгай тоног төхөөрөмжүүд хийж хүн зөвхөн хянах л үүрэгтэй болсон. Ийм эрс ялгаатай хоёр зүйлийн цаг ашиглалтын талаар ярьсны ч хэрэггүй байх. Хүний оюун ухаан хөгжèõийн хирээр бүх зүйлийг хялбарчилж бага цагт ихийг бүтээх болсон байна. Нэгэн алдартан “Хүн цагèéг зөв хуваарилж ажиллаж чадвал бодож байгаагаасаа ч ихийг бүтээж чадна” гэж хэлсэн байдаг. Үнэн үг шүү. Эцэст нь хэлэхэд бидэнд одоо зохион бүтээх , хийх зүйл үлдсэнгүй гэж бодолгүй үүнээс ч илүү ихийг бүтээхийг хичээ... Цаг хугацаа биднийг хүлээхгүй. “Хорвоо дэлхий уужим хийх зүйл их байна”.

Бизнесийн амжилтын түлхүүр

Хүн төрөлхтөн агуу их арвин түүхтэй билээ. Õүн àнх үүсñýí öàãààñ хойш оюун ухаан, хөдөлмөр хоёрынхоо хүчээр бүгдийг бүтээж, àìüäðàõ орчин бүрдүүлсээр ирсэн. Хүн төрөлхтөнèé тэр их ололт, амжилтыг тоолж,, нэрлэж баршгүй. Харин түүний нэг бол “ìөнгө” юм. Мөнгө нь анх хөдөлмөрийн хуваарь бий болж, хүмүүс өөрийн гэсэн хуримтлалтай болж түүнийгээ өөр хоорондоо солилцож эхэлсэн тэр үеэс анх таваарын шинжтэй бий болж эхэлсэн. Энэ үед хүмүүс хэрэгцээт зүйлсээ солилцон хэрэглээгээ хангадаг байж. Жишээ нь: нэг гутал, нэг шуудай тариагаар нэг нэхмэл гэх мэт... Энэ мэтчилэн мөнгө нь өөрийн хэлбэр дүрсээ өөрчилсөөр одоогийн цаасан мөнгө áîëæ õóâèðñàí áèëýý. Õүмүүс ìөнгийг хөдөлмөр хийж хөлсөнд нь авна, худалдаа наймаа хийж төлбөрт нь авна гээд олон янз. Харин эдгээрээс хамгийн их мөнгө олж хуримтлуулж чаддаг хүмүүс бол бизнесмåнүүд юм. Дэлхий дээрх хамгийн баян, хамгийн чинээлэг хүмүүс бүгд бизнесмåнүүд ìºí. Тэдгээрийн энэ их амжилтын түлхүүр бол уйгагүй хөдөлмөр, цөхрөлтгүй тэмцэл, шийдэмгий зан, овсгоо самбаа байдаг. Бизнесмåнүүд амжилтын тухай олон ном зохиолууд дээр олон жил уйгаггүй хөдөлмөрлөж, öөхрөлтгүй тэмцэж, бас зарим нэг зүйлээ золиослон байж энэ амжилтанд хүрсэн тухай бичсэн байдаг. Энэ нь ийм амжилтанд хүрхийн тулд эдгээрийг дагах биш “та зөвхөн өөрийн хийх зүйлээ аль болох хурдан õèéæ, цагèéг дэмий өнгөрүүлөхгүй л байх” íü àìæèëòàíä õ¿ðýõ ÿâäàë юм. Товчхîнäîî цаг ашиглалт бол бизнесийн амжилтûí ãîë ò¿ëõ¿¿ð íü. Бурхан хичээнгүй хүнд дуртай байдаг шиг мөнгө ч õºäºëìºð÷ õ¿íèéã äàãíà.

Бүтээмж ба цаг хугацаа

Үр бүтээлгүй өнгөрөөсөн энэ өдөр өчигдөр нас барсан хэн нэгнийг хүсээд ч ирэхгүй өдөр байсныг анзаарсан уу? ãэж би хүн á¿õíýýñ асуумаар санагддаг. Бид цаг хугацаанû дундуур аялахдаа эргэн тойрондоо юу болж өнгөрч байгааг тэр болгон анзаардаггүй. Биднийг зүгээр суулаа гээд нэг минут нэг цаг болж хувирах нь юу л бол? Хэн өнөөдөр цаг хугацаатай уралдаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадна тэр хүн амжилтанд хүрдэг бичигдээгүй хууль амьдралд хэрэгжсээр èðñýí, öààøèä ÷ õýðýãæñýýð áàéõ áîëíî. Цаг хугацааны боол нь биш эзэн нь байж чадсанд энэ хуулийн гол нууц оршдог. Хүн бүрт амжилтанд хүрэх зуу, зуун боломж байдаг. Гагцхүү та өөрт ирж буй амьдралын бэлэг болох цаг хугацааã, минут бүрийг үр ашигтай өнгөрөөж чадвал боломж таньд гараа сунгана. Хөдөлмөр хүнийг бүтээсэн гэж үзэгчдийн нэг нь би. Хүн төрөлхтөн үүсэн хөгжсөн түүхэн цаг хугацааныхаа туршид тасралтгүй хөдөлмөрлөсөөр ирсэн. Аугаа хүмүүс àíõ òºðºõ人 àãóó төрдөг гэж үү? Ингэж бодож байвал та андуурч байна. Тэд бидэнтэй л адилхан хүн. Áèäíýýñ ÿëãàãäàõ ãîë ÿëãàà íü зөвхөн цаг хугацааны эзэн нь байж, өндөр бүтээмжòýé àæèëëàæ ÷àäñàí хүмүүс. Бид гарцыг орцод нь харьцуулахад бүтээмж гардаг гэж үзсэн. Бидэнд хөдөлмөр гэдэг орц бий, ашиглахын тулд бид оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийг зарцуулдаг. Та өнөөдөр суралцах явцàд цаг минут бүрийг зугаа цэнгэлд биш, сурч мэдэхэд зориулан оюуны хөдөлмөрөө их зарцуулбал таны ирээдүйд хийх биеийн хүчний хөдөлмөр багсах нь лавтай. Өнөөдөр та цаг хугацаатай уралдаж нэгж хугацаанд бүтээмж өндөртэйгээр хөдөлмөрлөж чадвал энэ нь таны ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Миний хэлх гэсэн гол санаа бол цаг хугацаа, бүтээмж гэдэг ойлголт салшгүй нэгдмэл цогц ойлголт юм. Цаг хугацааг хэр зөв ашиглаж чадна тэр хэмжээгээр бүтээмж өндөртэй байдаг. Иймд өглөө мандах нар бүхнийг амьдралын бэлэг гэж бодон маргааш ургах нартай уралдаж хийнэ гэсэн бүхнээ хийж байгаарай.

Монгол улсад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай асуудал

Бид өдөр тутам даяаршиж, хурдацтай өсөн нэмэгдэж байгаа зах зээлд бусадтай хөл зэрэгцүүлэн алхах øààðäëàãàòàé. Учир нь бид үргэлж цаг үеийн араас гэлдрэх биш хурдацтай далах цаг болсон. Аливаа улс орны хөгжил òýíãýð òóëñàí өндөр барилга áàéøèíä бус õàðèí òóñ áàðèëãà дотор явàãäàæ буй үйлдвэрлэлд оршдог. Òóõàéí үйлдвэрлэл áîë òóñ орны хөгжлийн гарц íü байдаг. Өндөр хөгжилтэй орнууд хямд түүхий эдийг биднээс худалдаж аваад бэлэн бүтээгдэхүүн болгон ýðã¿¿ëýýä бидэнд худалдаалдаг. Гэтэл монголчууд бидний үйлдвэрлэл гэр бүлийн, өөрсдийн амин зууëãын хэрэгцээг хангах төдий, эдийн засаг áàãà, зах зээл æèæèã, төрèéí дэмжлэг òààðóó гэх шалтãààð бид хоéшоо суусаар л байдаг. Ãýâ÷ ìèíèé áîäëîãîî Монгол Óлсад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж өндөр, ýдийн засгийн хувьд ÷ жижиг биш. Гол нь çàõ çýýëèéí тэрõ¿¿ хэрэгцээ, сиймхийг зөв олж харах íü ÷óõàë. Òºð çàñãèéí харæ àìæààã¿é зүйлийг олж харсан õ¿íèéã төр засгаас дэмжинэ. Монгол хүний оюун ухаан цаглашгүй их. Èéìä жинхэнэ Монгол брэнд äэлхийã ýçëýõ цаг удахгүй ãýæ èòãýíýì.

Nov 12, 2010

Миний зорилго-Миний ирээдүй

Миний зорилго - ирээдүйä åрäийн малчны хотноос ертөнцийн дэвжээíд хүрэх явдал юм. Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсагдах алдрыг би өөрөө хэрхэн олж авах вэ? гэдэг íü миний хувьд өчигдөр хийсэн, өнөөдөр хийж байгаа, ирээдүйд хийх ажлын маань үр дүнгээс шалтгаална гэж боддог. Миний энэхүү бодол áîë íàäàä өмнөө тавьсан зорилгодоо хүрэх тэмүүллийг ¿ðãýëæ бий болгоõ хөшүүрэг болж байдаг. Мэдлэгтэй хүн мэдлэггүй хүн хоёр арав дахин ялгаатай, харин оролдлоготой хүн залхуу хүн хоёр зуу дахин ялгаатай гэдгийг байнга санаж, хоёр унаж гурав боссон мөрөө хараад минийх гэдгээ мэдэхэд ирээдүйн зам минь дардан харагддаг.

Nov 7, 2010

Цаг ашиглалт- Бүтээмж (эссэ)

Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж бүү хойш тавь
Тэнгэр бурхан бүх хүнд амьдралынх нь турш хоёр зүйлийг үнэгүй хайрласан. Нэг нь амьсгалах агаар, нөгөө нь ашиглах цаг. Харамсалтай нь ашиглах цаг  хязгаартай. Бүх хүн тэгш заяасан баялаг, өв хөрөнгө бол цаг. Энэхүү ид шидтэнийг хэн цаламдаж өөрийн зоргоор зөв ашиглаж чадна тэр азтан хүссэн зорьсондоо заавал хүрч чадна.
Хайран цаг. Бага цагт ихийг амжуул. Цаг нартай уралдан, Энэ мэтчилэнгээр.цаг тойрсон оновчтой хэллэгийг жагсаалтыг үргэлжлүүлбэл уртаас урт цуваа үүсснэ. Түүнд алагчлал, ялгаварлал гэж байхгүй. Баян ядуу, дарга цэрэг, багш сурагч бүхэнд цаг нэг нүүртэй хамгийн шударга зүйл.
Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлдээ эргэж харах юм. Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацаа нэмэх юм. Ингэвэл бид бүтээлчээр ажиллааж чадна нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг
Цагийг хэмнэж болно. Бага цагт ихийг бүтээх бололцоо бий. Гагцхүү мөнөөх уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр, чөмгөө дундарталт сууж суралцасны үрээр энэ бүхнийг хүн хийж чадна.
Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд ирдэг. Цагт хайр гамгүй хүн амжилтын гал тэрэгнээс үргэлж хоцордог. Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болно. Нэг өдөрт 1440минут таны мэдэлд байдаг.
Хүн бүрт хоногийн 24цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хоромоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй.  
Бизнесийн Эдийн Засаг-III,
Код:5608014,
Б.Одгэрэл

Бүтээмж - амжилтын үндэс (эссэ)

Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн бүтээн байгуулалт анх бий болсон. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр соёл иргэншилд шинэ дэвшил гарч амжилт нь дээшилж өнөөг хүрсэн түүхтэй. Аливаад хүн чин сэтгэлээсээ хандан, бүтээмж өндөртэй байснаар амжилтанд хүрнэ. Бэрхшээлийн цаана бэлэг гэдэг. Аливаа зүйлд тэсвэр, тэвчээртэй, тууштай хандаж байж оргилд нь хүрдэг тул монгол хүний бардам чадварлаг зангаараа бүхнийг хийж, бүтээн байгуулж амжилтын оргилд хүрэх хэрэгтэй. Эргээд харахад хийж бүтээсэн зүйл үгүй мэт санагдавч алхам алхамаар ургашлан амьдралд өөрчлөлт, шинэчлэл амжилт бүтээл өдөр дутам оргилсоор байгааг санах нь илүүдэхгүй. Амьдралд өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө хий, өөрчлөлтийн хаалга зөвхөн дотроосоо л онгойдог гэдэг. Иимд хүн бүр өөртөө итгэлтэйгээр, амьдралыг өөдрөг хөрж, бүтээлч хөдөлмөрч, амжилттай маргааш гэж үгүй мэт, өнөөдөртэй өрсөж, цаг хугацаатай уралдан амжилт бүтээлээр арвин дахин давтагдашгүй түүх мэт амьдрах хэрэгтэй. 
Бизнесийн Эдийн Засаг-III, 
Код: 5608078,
Э.Ариунцэцэг

Бизнесийн амжилтын түлхүүр (эссэ)

Бизнес гэж юу вэ? Энэхүү нэр томъёог хүмүүсийн оновчтой тайлбарлаж хэлж чаддаггүй ч ихэнх хүмүүс бизнес эрхэлхийг хүсдэг. Учир нь бизнес бол хүний арга ухаан, хичээнгүй хөдөлмөр, авъяас чадварыг шаарддаг ба үнийхээ үр дүнд аж амьдралаа дээшлүүлэх, өөрийн гэсэн хөрөнгөтэй болох боломжийг олгодог юм. Гэхдээ хүн бүр бизнес нэн болж чаддаггүй. Энэ нь миний бодлоор дотоод гадаас хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг. Гадаад хүчин зүйлд нь капитал тоног төхөөрөмж, эд хөрөнгө, өрсөлдөөн гэх мэт зүйлүүд нөлөөлдөг. Харин бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйл бол дотоод хүчин зүйлс ба үүнд мэдлэг боловсрол, чадвар, бусдын төлөө гэсэн сэтгэл, зүтгэл багтана. Бизнесийн амжилтанд хүрсэн ихэнх хүмүүсийн түүхийг судлахад бүх зүйлийг маш доороос эхэлсэн байдаг ба ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл уйгагүй хөдөлмөрөөр бүхнийг даван туулж чадсан байдаг. Иимээс бизнес бол мөнгө олохдоо чухал биш, харин зах зээлээ мэдрээд бусдын төлөө шударгаар хөдөлмөрлөж чадвал хэн ч амжилтанд хүрэх боломжтой, хүний амьдралын эргэн тойронд хүрээлж байдаг зүйл юм. 
Эцэст нь дүгнэхэд бизнесийн амжилтын түлхүүр бол ямар ч ажлыг голохгүйгээр шаргуу хөдөлмөрлөж хичээж байгаа тэр хүнд маш их боломж, бололцоог олгож байдаг хүний амьдралын нэгэн сорилт юм
Зах зээл судлал-III, С2хэсэг
Код: 5408055
Э.Мандахнаран

Nov 6, 2010

Цаг ашиглалт- Бүтээмж (эссэ)

Зарим шашны ном сударт Бурхан хамгийн түрүүнд цаг хугацааг бүтээсэн хэмээн бичсэн байдаг. Үүнийг үнэн худал эсэхийг би мэдэхгүй ч хүний амьдралд хамгийн чухал зүйлийн нэг бол цаг хугацаа юм. Иймээс ч хүмүүс ялангуяа орчин үед цагийн менежментийн талаар маш их ярьж, цаг барьж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг болсон. Энэ нь ажил хөдөлмөр эрхлэх, мэдлэг боловсрол олж авах гэх мэт бүхий л зүйлийн бүтээмжийг дээшлүүлэх гол хүчин зүйл нь болж байна. Монголчуудын ихэнх хувь нь өдөрт дунджаар найман цаг унтдаг гэсэн судалгаа байдаг. Хүн амьдралдаа 72 наслалаа гэж бодоход энэ судалгаанаас харвал гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг байна. Гэх мэтээр хүмүүс өөрсдөө мэддэггүй ч хийж бүтээх цагаа маш ихээр үр бүтээлгүй өнгөрүүлдэг. Мөн аж ахуйн нэгж, байгууллага дээр бүтээмжийн тухай асуудал ихээр яригддаг ба ажилчид нь ажилдаа чин сэтгэлээсээ хандаж чадвал цаг хугацаа ч үнэ цэнэтэй өнгөрч, бүтээмж дээшлэх юм. Мөн энэ нь зах зээлийн их өрсөлдөөнд давуу байдал олох боломж олгоно. Иймээс хүн бүр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, зорилго, төлөвлөгөөтэйгээр ихийг хийж бүтээцгээе.



Зах зээл судлал-III анги, С2хэсэг
Код: 5408055                
Э.Мандахнаран      

Nov 3, 2010

Хүүгийнхээ багшид

Бүх үнэнч шударга биш, бусдад эрх тэгш ханддаггүйг ойлгуулах хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Гэвч хүүд минь олиггүй бүхнийг дарах баатар байдгийг, хувиа бодсон улс төрчдийн эсрэг өөртөө байгаа бүхнээ зориулдаг удирдагч байдаг гэдгийг ч зааж өгөөрэй. Хүнд дайсан байхад анд нөхөр ч байдаг гэдгийг сургаарай. Цаг хугацаа хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Гэвч та хөдөлмөрөөрөө олсон нэг доллар, зүгээр олсон таван доллараас илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд зааж өгөөрэй.
Ялагдал хүлээж сурахыг, ялалт байгуулж баярлан бахдаж байхыг сургаарай. Түүнийг атаархлаас хол байлга. Боломжтой бол түүнд чимээгүйхэн инээдийн нууцыг тайлж өг. Аварга том хүмүүс харахад ялагч шиг байдаг. Чадвал номын гайхамшигийг эртхэн сургаарай. Мөн анир чимээгүй мөч түүнд олгоорой. Тэнгэрт халин нисэн шувууд, нарны гэрэлд дүнгэнэх зөгий, нов ногоон дэнж дээрх цэцэгсийн гандашгүй үзэсгэлэнг ухааран өөрөө бодог. Хичээл дээрээ унтах нь хуулахаас нэр хүндтэй байдгийг түүнд заа. Хүн бүр түүнд буруу гэж хэлж байсан ч өөрийн бодол өөртөө зөв гэдгийг түүнд сурга. Эелдэг нэгэнтэй эелдгээр, хатуу нэгэнтэй хатуугаар хандахыг түүнд зааж өг. Хүн бүрийн үгийг сонсож байхыг түүнд сурга. Гэвч сонссон бүхнээ үнэн эсэхийг сайтар тунгаан бодож зөвхөн зөв бүхнийг өөртөө шингээхийг сурга. Болж өгвөл сэтгэлээр унасан ч гэсэн хүн яаж инээмсэглэдгийг түүнд зааж өг.
Хүн бүр өөрийнхөө сайн сайхны төлөө амьдардаг гэдэгт итгэгчдэд амаа гарздахгүй байхыг, хэт их сонирхолд анхаарлаа хандуулахгүй байхыг түүнд зааж өг. Өөрийн хүч чадал, оюун ухаанаа хамгийн их үнэлж байгаа нэгэнд худалдаж болох боловч хэзээ ч зүрх сэтгэлээ мөнгөөр хэмжихгүй байхыг түүнд заагаарай. Уухайлан дайрах олны хэлж байгааг тоолгүй чих таглан өнгөрөхийг зөвлө. Өөрийнхөө зөв гэдэгт итгэж байвал цэх шулуунаар түүнийхээ төлөө зогсон тэмцэхийг түүнд сурга. Түүнтэй эелдэгхэн харилц, гэхдээ эрхлүүлж болохгүй. Хатуу болд зөвхөн галд хатаагддаг. Тэвчихийн аргагүй зоригтой болог. Зоригийнхоо хэрээр тэвчээртэй болог. Цаг үргэлж өөртөө итгэлтэй байхыг түүнд зааж өг. Ингэснээр бусад хүмүүст ч итгэж чаддаг болно. Энэ бол маш том хүсэлт юм, хэр зэргийг нь биелүүлж өгч чадна та үзээд алд. Тэр маш сайн, маш жижигхэн хүн юм шүү. Миний хүү.
Авраам Линколын
(Хүүгийнхээ багшид илгээсэн захидлаас нь авсан болно)

Oct 29, 2010

Сэтгэлгээг булчинлаг болгох нь:

ЭССо: Эерэг, Сөрөг, Сонирхолтой /санаанд хандах хандлага/ЭССо бол бодол санааг нээлттэй болгон ухамсартай жолоодох зорилгоор сэтгэлгээнд хэвшил болгох шаардлагатай арга хэрэгсэл юм. Энэхүү сэтгэлгээний хэрэгсэл нь тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхээс хамаарахгүйгээр уг санааны эерэг талыг /Э=Эерэг/, муу талыг /С=Сөрөг/, мөн сонирхолтой талыг /Со=Сонирхолтой/ олох чармайлт гаргахад тусална. Сонирхолтой тал гэдэг нь сайн ч биш муу ч биш гэхдээ авч үзүүштэй талууд юм.ЭССо бол дэвшигдсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам юм. Санааны хариу үйлдэл нь түүнийг таашаах, эс таашаах, дэмжин сайшаах эсвэл шүүмжлэн буруушаах байж болно. Хэн хүнд тухайн санаа таашаагдаж байвал түүний сөрөг талыг олж харахад түвэгтэй, харин санаа таалагдахгүй байвал түүний эерэг талыг олж харахад түвэгтэй байх нь олонтой. Мөн санааны ховорхон сонирхолтой талыг илрүүлэхэд түвэгтэй байдаг.ЭССо-г зориудын үйл ажиллагаа болгон хэрэглэх нь санаанд сэтгэл хөдлөлгүйгээр хариу үйлдэл үзүүлж, илэрхийлэх боломжийг олгодог. Үүний гол зорилго нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс ухамсартайгаар зориудын үйлдэл хийх чадвар руу шилжүүлэх явдал юм.ЭССо нь хэзээ ч шийдвэр ба үүрэг даалгаврыг хөндөх гэсэн оролдлого хийдэггүй харин аливаа юмыг олон талаас нь авч үзсэний дараагаар хийх хэрэгтэй гэсэн үнэмшлийг бий болгодог.Энгийн томъёоллоор бол ЭССо ажиллагаа нь нөхцөл байдлыг авч үзэх өргөн боломжийг олгоно. Үүнгүйгээр санаанд өгөх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь түүнд хандах арга замыг улам явцууруулдаг.Э=Эерэг “Санааны талаарх сайн зүйлс” ямар учраас танд энэ таалагдаж байна вэ?С=Сөрөг “Санааны талаарх муу зүйлс” ямар учраас танд энэ таалагдахгүй байна вэ?Со=Сонирхолтой “Санаанд байгаа сонирхолтой талууд”, сайн муугийн алинд ч хамаарахгүй боловч байж болох санаануудЭнэ санаа надад таалагдаж байна эсвэл санаа таалагдахгүй байна гэж хэлэхийн оронд та ЭССо-г хэрэглэж болно. Та ЭССо-г хэн нэгний дэвшүүлсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам болгон хэрэглэж болно.Жишээ:Санаа: Автобусны бүх суудлыг аваад хаячих хэрэгтэй.Э: Автобусанд илүү олон хүн багтах болно.Сууж буухад амар болно.Автобусыг үйлдвэрлэх болон засварлахад хялбар болно.С: Автобус гэнэт тоормослоход зорчигчид давхралдан унах болно.Настай болоод тахир дутуу хүмүүс ийм автобусанд зорчиход хэцүү байх болно.Сав тортой зүйл болон хүүхдээ авч явахад хүндрэлтэй болно.Со: Суудалгүй мөн суудалтай гэсэн хоёр төрлийн автобус байж болохгүй юу?Ийм автобусаар илүү их ажил хийх юм биш үү?Автобусанд тохь тухтай байдал бол тийм ч чухал биш.Бусад жишээ: Цонхыг шилээр биш харин тунгалаг пластикаар хийх хэрэгтэй.Э: Хагарах нь гайгүй.Хагарсан үед учруулах аюул нь гайгүй.С: Пластик нь шилнээс илүү үнэтэй.Пластик нь маш амархан зурагддаг.Со: Хэрвээ цонхыг пластикаар хийвэл түүнийг янз бүрийн өнгөөр будаж болно.Бид шилийг хэрэглээд дасчихсан болохоор шил илүү сайн нь гэж үзэж магадгүй юм.Дасгал 1: Бүх автомашин шар өнгөтэй байх ёстой гэсэн хууль гаргая.Энд бүх бүлгүүд ЭССо-г 3-5 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Нэг бүлэг өөрсдийн Эерэг талыг нэрлэх ба бусад бүлгүүд үүн дээр нэмэлт хийж болно. Өөр бүлэг Сөрөг талыг нэрлэх ба цааш нь дараагийн бүлэг Сонирхолтой талуудыг нэрлэнэ.Зөвлөмж:Э: Шар өнгийн машин шөнө болоод манантай үед сайн харагдах тул замын осол багасна.Та хүссэн өнгөө гаргах гэж хүлээхгүй болж таны машиныг шууд л будаад өгчихнө.Автомашин нь зэрэг дэв, зиндаа байдал зэргийг илэрхийлэх тэмдэг болохоосоо илүүгээр тээврийн хэрэгсэл болно.С: Амьдрал уйтгартай болно.Будгийн үйлдвэрлэгчид болон сурталчлагчид хүндрэлтэй тулгарна.Цагдаагийнханд хулгайлагдсан машиныг мөрдөж мөшгихөд хүндрэлтэй болно.Со: Эзэмшигч болоод бусдад машины өнгө шар байх нь ямар ашигтай бол?Машиныхаа өнгөнөөс хамаараад хүмүүсийн жолоодлого ялгаатай байдаг болов уу?Дасгал 2: Хүмүүс тухайн өдрийн санаа сэтгэл ямар байгааг илтгэсэн тэмдэг зүүх ёстой.Энд бүлэг бүр ЭССо-г бүтнээр хийж гүйцэтгэх бөгөөд гэхдээ тэдний гол зорилго нь багшийн нууцалсан 2 Эерэг тал, 2 Сөрөг тал ба 2 Сонирхолтой талыг бодож олоход оршино. 3-5 минут бэлтгэсний дараа бүлэг бүр нэг нэг Э, С, Со талуудыг санал болгоно. Дараа нь аль ч тал дээр санал нэмэгдэхгүй болсон үед багш өөрт байгаа нууцалсан зүйлсээ задлана.Нууцлах талууд:Э: Та ааш зан муутай байгаа хүнээс холуурхан байж чадна.Хүмүүс ааш зангаа сайн байлгахыг илүү их хичээх болно.С: Хүмүүс үнэнчээр тэмдгээ зүүхгүй.Сэтгэлээ сэргээх шаардлагатай, бусад хүмүүсээс сэтгэлийн дэмжлэг авах шаардлагатай хүмүүст сөргөөр нөлөөлнө.Со: Тэдний нүүрнээс хараад та зарим хүмүүстэй санаа сэтгэлийн талаар нь ярилцаж болно.Хүмүүс өөрсдийн сэтгэл санааны байдлыг бусдад мэдрүүлэхийг илүүд үздэг болов уу эсвэл нуухыг оролддог болов уу?
ЗарчмуудА. ЭССо бол маш чухал. Яагаад гэвэл түүнгүйгээр та эхлээд харахад муу мэт санагдсан боловч ихээхэн үнэ цэнэтэй санаанаас татгалзаж болзошгүй.Б. ЭССо-гүйгээр та өөртөө маш их таалагдсан санааны сул талыг олж харахгүй байж магад.В. ЭССо-г хийх нь тухайн санаа нь сайн муу талуудаараа чухал биш боловч өөр санаанд хөтөлж хүргэж байгаагаараа сонирхолтой гэдгийг харуулж чадна.Г. ЭССо-гүйгээр асуудлыг шинжлэн үзэх нь санааны үнэ цэнэ дээр биш таны тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл дээр суурилдаг.Д. Нэгэнт ЭССо хийсэн учраас тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхийгээ шийдэх болно.Та дараах санаанууд дээр ЭССо хийж сэтгэлгээгээ булчинжуулаарай. Бас ямар нэгэн хүн дээр ЭССо хийж туршаарай.• Насанд хүрсэн хүн бүр жилд нэг долоо хоногийг цагдаагийн байгууллагад зүтгэх хэрэгтэй.• Зөвхөн хүүхдэд зориулсан телевизийн тусгай суваг байх хэрэгтэй.• Хотын төвд бүх төрлийн автомашины хөдөлгөөнийг хориглох хэрэгтэй.• Залуу хүн бүр нэг хөгшин хүнийг асрах үүрэг хүлээх хэрэгтэй.• Хүмүүс өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллахын оронд өдөрт 10 цагаар 4 өдрөөр ажиллаад долоо хоногийн үлдсэн өдрийг амрах хэрэгтэй.
Эх сурвалж: Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”